Дэлхийн 2-р дайнаас хойшхи Японы хөгжлийн замнал
Дэлхийн 2-р дайны дараа Японы эдийн засаг нилээд суларч хүн ам нь ядуурч, бүр өлсгөлөнгөөр үхэж байсан түүх бий. Дайны уршгаар Японы нийт суурьшлын бүсийн 44 хувь нь устаж, хүн амын 30 хувь нь орон гэр өмч хөрөнгөө алдаж, Нагасаки болон Хирошима хотод бүрэн сүйрэл нүүрлэсэн зэрэг статистик байдаг (бусад улс оронд учруулсан хор уршиг ч их). Энэ үед Японы төрийн удирдлагууд шийдвэртэй алхам хийхийг хичээж олон төрлийн бодлого баримталсан.

Ялангуяа Японыг дахин сэргээх бодлого нь АНУ-тай нягт холбоотойгоор хэрэгжсэн. АНУ-ын томоохон компаниуд болон Засгийн газраас асар их хэмжээний зээл, буцалтгүй тусламж Японы…


Орчин үеийн менежментийн онолын эцэг гэгдэх Петр Дракер (Peter Drucker) мэдлэгийн эдийн засгийн эрин үед улс орон, албан байгууллагууд (төр, төрийн бус болон хувийн хэвшлийн) хэрхэн оршин тогтнож, менежмент явуулж, ажилчдынхаа (иргэд) боловсролыг цаг үетэй хөл нийлүүлэн алхуулах талаар хийсэн судалгаанууд нь өнөөдрийг хүртэл менежментийн философийн өнгө төрхийг тодорхойлсоор байна.

Бүх манлайлагчид, өөрийн салбартаа амжилттай яваа хүмүүс “өөрийгөө менеж хийх буюу өөрийн эзэн болохоос” эхэлдэг гэж Петр Дракер номнууддаа онцолсон. Хүн бусдыг менеж хийх, удирдах, манлайлах, тэргүүлэх, заах, зөвлөх, даргалахаас өмнө нэн түрүүнд өөр дээрээ ажиллах, өөрийн эзэн болох тухай тэрээр Managing Oneself нэртэй богино номондоо бичсэн.

Harvard Business Review…


1940 онд анх хэвлэгдэж, тухайн жилийнхээ бэстсэллэр болж байсан Мортимэр Адлэрын (Mortimer Adler) “Номыг хэрхэн унших вэ? (How to Read a Book) бүтээл нь өнөөдөр ч дэлхий даяар уншигдаж байгаа классик ном юм.

Дэлхий дээр бичиг үсэг тайлагдаж, суурь боловсрол эзэмшиж, 4, 5,6 жил их сургууль, коллежид суралцаж өндөр боловсрол эзэмшиж байгаа хүний тоо сүүлийн 40 жил огцом өссөн. Дэлхийн улс орнууд иргэдээ бичиг үсэгт тайлагдах, унших чадварыг нэмэгдүүлэхийн тулд төрийн бодлогын хэмжээнд өндөр ач холбогдол өгөн ажиллах болсон. …


АНУ-ын “Reader’s Digest” сэтгүүлд нийтлэгдэж, америкчуудын сэтгэлийг хөдөлгөж, ухаарал хайрласан “Father Forgets” (W.Livingston-ийн бүтээл) зохиомжийн орчуулга.

Миний хүү унтаж байгаа хэдий ч аавынхаа хэлэхийг сайн сонсоорой. Жижигхэн гараа хацартаа наажээ миний хүү. Толгой нь хөлрөөд, үс нь бас норж. Аав нь хэнд ч мэдэгдэлгүй өрөөнд нь ганцаараа ороод ирлээ. Хэдхэн минутын өмнө аав нь сонингоо уншаад сууж байтал маш их харамсах сэтгэл төрлөө. Аав нь буруутайгаа мэдсэн учраас хүүгийнхээ орны хажууд ингээд сууж байна.

Бодоод байхад аав нь дандаа л чамд уурладаг. Өглөө босоод нүүрээ сайн угаасангүй гэж уурласан. Угаасны дараа олигтой арчсангүй гэж уурласан. Гутлаа заваартууллаа гэж уурласан. …


Менежер хүний үндсэн үүрэг юу вэ?

Өндөр технологийн Интел компанийн CEO асан Анди Гров (Andy Grove) High Output Management номондоо менежер хүн юу хийх ёстой тухай дараах байдлаар товчхон томьёолжээ:

Менежерийн ажлын гүйцэтгэл&үр дүн= түүний удирдлага доорх байгууллагын гүйцэтгэл&үр дүн + нөлөөнд багтах байгууллагуудын гүйцэтгэл&үр дүн.

Менежер хүний мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь хэзээ байгууллагадаа үнэ цэнэтэй байх вэ гэвэл тэрээр мэдлэг, чадвараа ашиглан хэрхэн ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, потенциалаа гаргаж чадах хөшүүрэг болсон цагт байдаг тухай тус номонд тэмдэглэсэн.

(Анди Гров Интелийн CEO-аар ажиллах хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам доллараас 197 тэрбум ам доллар буюу 4500 хувиар…


Өнөөдөр дэлхий дахин 21-р зууныг “Азийн Зуун” болно гэж ярьж байна. Энэхүү улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны томоохон шилжилтийн тэргүүн эгнээнд жагсахын тулд Азийн улс орон бүр өөрийн стратегиа боловсруулж, аль хэдийн ажилдаа оржээ.

Энэ зуун бол хүний оюуны, мэдлэгийн ширүүн өрсөлдөөнтэй зуун болох нь нэгэнт тодорхой болсон. Мэдлэгийг мэдээж хүн л бүтээх учир улс орон бүрийн хөгжлийн стратегийн цөм нь хүнээ хөгжих бололцоогоор хангахад оршиж байна.

АНУ-ын Сити Группын гаргасан судалгаагаар (2010) 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийг Энэтхэг улс 86 их наяд долларын ДНБ-тэйгээр тэргүүлж, Хятад улс 80 их наяд долларын ДНБ-тэйгээр удаалахаар тооцоо гарчээ. Орос улс…


The School of Life-н нийтлэлийг орчуулав Via Know Thyself

Энд дурдаж буй “баялаг” гэдэг нь эд материал бус сэтгэл хөдлөлтэй холбоотой ойлголт юм. Хамгийн сайхан орон байр байлаа гээд хүүхэд нас тийм ч баялаг биш байх нь бий. Хэрвээ аав ээж нь дараах зүйлсийг бүрдүүлж чаддаг бол хүүхдийн хувьд жинхэнэ давуу тал бүхий хүүхэд нас болж чаддаг байна:

- Хэрэв эцэг эх нь оюун санааны хувьд хүүхдүүдийнхээ “дэргэд” байж тэдний ертөнцөд орж тэнд болж байгаа зүйлсийг төсөөлж чаддаг бол. Эцэг эхчүүд өөрсддөө тулгарч буй асуудлаа хэсэг хугацаанд цааш тавиж хүүхдийн айдас, эргэлзээ зэрэгт төвлөрч чадах “оюуны болон сэтгэл зүйн” орон…


“The School of Life”-н нийтлэлийг орчуулан хүргэж байна via Know Thyself

Төсөөлөөд үзээрэй. Та ямар ч асуудалгүй төгс ертөнцөд амьдардаг. Энэ ертөнцдөө та ажил мэргэжлээ сонгох болжээ. Энэ тохиолдолд бидэнд зөвхөн дараах 2 хүчин зүйл л чухал байх болов уу:
• Хийх дуртай ажлаа сонгох
• Материаллаг хэрэглээг маань хангахад хүрэлцэхүйц цалинтай ажлыг сонгох

Бид ийм эрх чөлөөтэй, энгийн байдлаар сонголт хийхийн тулд сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байх ёстой байдаг боловч яг амьдрал дээр маш цөөхөн хүн л тийм нөхцөл байдалд байдаг.
Бодит байдал дээр та биднийг ажил сонгоход дараах нэмэлт 3 нөхцөл биднийг нууцхан шаналгаж байдаг:

• Бид материаллаг…


Та хананд 5 зураг тогтоох ажилтай байя гэж бодоё. Ингэхийн тулд 5 удаа хадаас тогтоох хэрэгтэй. Бүх хадаасаа хадаад, зурагнуудаа тогтооход 10 мин зарцуулна (таргет/зорилт).

Яг алхаа бариад хадаасаа нүдэхдээ 5 удаа 5-ууланд нь хуруугаа хүчтэй цохичихсон гэж төсөөлье. Энэ үед 10 мин аль хэдийн дуусчихсан ч гэсэн зураг өлгөх ажил хийгдэх ёстой хэвээрээ. Та хэсэг амраад үргэлжлүүлж болно (цаг яваад л байгаа) аль эсвэл өөр хэн нэгэнд ажлаа даатгах сонголт бий. Ямар ч сонголт хийгээд, ямар ч хувилбараар ажлаа дуусгасан бай та ажлаа (хананд 5 зураг өлгөгдсөн) 10 минутаас илүү хугацаанд хийж гүйцэтгэсэн. Тиймээс хуруугаа гэмтээгээгүй бол таны бүтээмж…


Одоогоос яг 60 жилийн өмнө 1960 онд Өмнөд Солонгосын нэг хүн ноогдох ДНБ нь 150 ам доллар хүрэхгүй үгүйтэй байсан ба 30 жилийн дотор 1990 он гэхэд 6,500-д хүргэж чадсан нь өнөөдрийн Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ (дэлхийн банкны эх сурвалж: 4,200 ам доллар)-ээс давсан үзүүлэлт байлаа. Харин өнөөдөр дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 12-т эрэмбэлэгдэж, нэг хүнд ноогдох ДНБ нь 31,000 ам долларт хүрч, хөгжлийн загвар орон болж чаджээ.

1960–1996 оны хооронд Солонгос улс эдийн засгийн хувьд үнэхээр үсрэнгүй хөгжсөн ба энэ үсрэнгүй хөгжлийг Хан мөрний гайхамшиг гэж нэрлэдэг.

1961 онд Генерал Пак засгийн эрхийг авахад дөнгөж хоёр…

Munh bat

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store